Өдрийн тос

36,800 

Солонгос-Монгол эрдэмтэд хамтран Нано технологиор үйлдвэрлэсэн БОЖСС өдрийн тос нь бүхэл өдрийн турш таны арьсыг бохирдлоос хамгаалан тослог чийглэгийн тэнцвэрийг хадгалахаас гадна арьсанд ашигтай витамин, тэжээлээр хангаж дархлааг дэмжсэнээр өнгөлөг толигор, эрүүл арьстай болгоно.

Ангилал:


Африк шиа тос
Арьсны фибробласт цаашлаад коллаген, эластин, протогликан, гликопротейны үүслийг дэмждэг.
арьсны шингэн алдалт, хатуу ширүүн цаг агаараас үүдэлтэй гадны сөрөг нөлөөнөөс арьсыг хамгаалж үрэвслийн эсрэг идэвхи үзүүлдэг. Арьсны зөөлөн чанарыг хадгалж, чийгшлийг нэмэгдүүлж, цочролтой хуурай арьсны харагдацыг сайжруулдаг.


Лаванда эфирийн тос
Харшлын эсрэг, үрэвслийн эсрэг, ариутгалын, бактерийн эсрэг, өвдөлтийн эсрэг, тэнцвэржүүлэх, эрчимжүүлэх, зөөлрүүлэх, анагаах, чийрэгжүүлэх, идэвхжүүлэх зэрэг олон төрлийн эмчилгээний шинж чанартай.
Мөн жижиг шарх цэвэрлэж, арьсны үйл ажиллагааг тэнцвэржүүлдэг.
Лаванда эфирийн тос нь бүх төрлийн арьсанд зохицдог бөгөөд батга, түлэгдэлт, арьсны дерматит, экзем, псориаз зэргийг эмчилдэг тул тослог арьсанд онцгой нөлөөтэй. Лаванда тос нь аль ч төрлийн арьсыг тогтворжуулах, эсийн үүсэл болон сэргэлтийг идэвхжүүлдэг.Бусад тосон дээр нэмэхэд нөлөөг нь сайжруулж, тэнцвэржүүлдэг. Мөн стресс бууруулах нөлөөтэй тул стрессээс үүдэлтэй, хүндэрсэн арьсны асуудлыг эмчилдэг.

Витамин Е
Антиоксидант (нарны туяанаас хамгаалдаг бөгөөд чөлөөт радикалын гэмтлээс эсийн мембраныг хамгаалдаг). Хөгшрөлтийн эсрэг тос, лосьон болон ХЯТ-наас хамгаалдаг бүтээгдэхүүнд хэрэглэдэг. Арьсанд сайн шингэдэг, цусны жижиг судастай хүчтэй нэгдэж арьсан дах цусны эргэлтийг сайжруулдаг. Арьсны ус татах чадварыг мөн сайжруулдаг.
Е витамины эмульсыг арьсны эс хоорондын усны алдагдлыг бууруулахад цаашлаад ширүүн, хуурай, гэмтэлтэй арьсыг засахад хэрэглэдэг. Тус витамин нь холбогч эдийг дэмждэг. Е витамин нь нарны туяанаас үүдэлтэй цочролоос сэргийлдэг нь батлагдсан буюу ХЯТ-ны тусгалаас өмнө урьдчилан Е витамин түрхэж хэрэглэвэл арьсны эсийг үрэвслээс үүдэх гэмтлээс хамгаалдаг


Моринга үрийн тос
Липидийн агуулга ихтэй тул шингэц сайтай. Чийгшүүлэгчээр хэрэглэдэг. Хуурай арьсанд тохиромжтой. Хөгшрөлтийн эсрэг үйлчлэлтэй. Ариутгалын болон үрэвслийн эсрэг шинж чанартай. Батга болон сэвхнээс урьдчилан сэргийлдэг.


Зуун наст /Алое/
Арьс чийгшүүлэх, зөөлрүүлэх болон антибиотик, үрэвслийн эсрэг, шарх эдгээх зэрэг эмчилгээний нөлөөтэй. Чийгшүүлэх, толийлгох, тайвшруулах шинж чанартай. Хуурай, эмзэг арьсанд тохиромжтой, наранд түлэгдэлт, жижиг түлэдэлт, шавьж хазалт, арьсны үрэвсэлд тустай.


Ним модны тос
Нянгийн эсрэг, Арьс хамгаалах, Ариутгах үйлчилгээтэй.


Хаш жимсний ханд
Үрэвслийн эсрэг шинж чанартай, арьсыг хоргүйжүүлдэг. Хаш жимс нь арьс тэнцвэржүүлж, чийгшүүлэх шинж чанартай.


Базилик навчны ханд
Хөгшрөлтийн эсрэг, толийлгох, батганаас урьдчилан сэргийлэх, халдвар, үрэвсэл намдаах, арьсны өнгийг сэргээх, витилиго буюу арьсны пигмент алдагдах болон экзем өвчинг эмчлэх, арьсны нүхжилтийг бууруулах үйлчлэлтэй.
Арьсны алдагдсан өнгийг сэргээдэг, арьсыг сэргээн залуужуулдаг. Мөн арьсыг гадны нөлөөнөөс хамгаалдаг. Арьсны халдварыг бууруулж эмчилдэг.


Шимтэглээ цэцэг
Үнэр далдлах, бүтээгдэхүүнд үнэр нэмэхэд хэрэглэдэг дэгдэмхий тос.

Өдөр тутамдаа арьсаа сайтар цэвэрлэж чийгшүүлэгч, сүүн шингэн хэрэглэсний дараа өөрт тохирох хэмжээгээр түрхэн хэрэглэнэ.

Ямар арьсанд тохиромжтой вэ?
Бүх төрлийн арьсанд тохиромжтой. Олон төрлийн эмийн ургамалын найрлагатай учир эмзэг мэдрэмтгий, үрэвсэлтэй, хэт хуурайшилттай арьсанд илүү тохиромжтой.

Харшлах болон хориглох заалт бий юу?
Танд харшлах найрлага агуулагдсан байж болзошгүй учраас орц найрлагатай сайн танилцана уу. Хэрэглэж үзээд харшлах, загатнах зэрэг ямар нэг сөрөг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ нэн даруй зогсоох хэрэгтэй.

Үйлчилгээгээ хэр хурдан өгөх вэ?
Нано технологиор хийгдсэн учраас маш түргэн хугацаанд үр дүнгээ өгнө.

Жирэмсэн болон хөхүүл хүн хэрэглэж болох уу?
Манай бүтээгдэхүүнд ямар ч хориглох заалт байхгүй бөгөөд цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн юм.

Хэдэн насны хүн хэрэглэх вэ?
Бүх насны эмэгтэй болон эрчүүд ч мөн хэрэглэх боломжтой.

Монгол бүтээгдэхүүн байж яагаад өндөр үнэтэй байна вэ?
Учир нь бид олон улсын стандартад нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэд нано технологиор ховор чанартай түүхий эд ашиглаж бүтээгдэхүүнээ импротын брэнд бүтээгдэхүүнээс 3 дахин хямд үнээр хэрэглэгчиддээ хүргэж байгаа юм.

Баталгаа байгаа юу?
Манай бүтээгдэхүүн нь Монгол улсын мэргэжлийн хяналтын лабраториор мөн Солонгос улсын эрдэм шинжилгээний “Кревис”, “Натужин”, Биютее Коллаген“ зэрэг хүрээлэнгүүдийн лабраториор баталгаажуулагдсан.

Арьсанд тохирохгүй нөхцөлд яах вэ?
Та бүтээгдэхүүний найрлагаа үзээд танд харшлах ургамал болон орц найрлага байгаа эсэхийг шалгана уу. Худалдан авалт хийхээс өмнө тестийн бүтээгдэхүүнийг хэрэглэж үзээд сонголтоо хийнэ үү.

Хэр удаан хадгалах боломжтой вэ?
Үйлдвэрлээд 2 жилийн хугацаанд хадгална. Задалсанаас хойш 6 сарын хугацаанд хэрэглэнэ. Нарны тусгалаас хол, хуурай сэрүүн нөхцөлд хадгална.

Энэ бүтээгдэхүүн харлуулах уу?
Чийгшил сайн авсан арьс харалдаггүй. Нано технологи нь бүтээгдэхүүн дэхь тосон витаминуудыг усан бүтэцтэй болгосноор арьсны гүний дерма давхаргад хүрч чийгшил өгнө.

Заавал иж бүрдэлээр нь хэрэглэх үү?
Иж бүрдэлээр нь хэрэглэвэл илүү үр дүнтэй. Мөн дангаар нь аваад ч хэрэглэх боломжтой.

Сэвх нөсөө толбо арилгах уу?
Бүтээгдэхүүний найрлаган дахь эмчилгээний олон ургамалууд нь меланиний өсөлтийг зогсоох үйлчилгээ үзүүлдэг учраас сэвх, нөсөө толбыг нэмэгдүүлэхгүй багасгах онцгой ач холбогдолтой.

Харшлах, загатнах зэрэг ямар нэг сөрөг шинж тэмдэг илэрвэл хэрэглэхээ зогсооно уу. Танд харшилж болох найрлага агуулагдсан байж болно.

Water, Butylene Glycol, Glycerin, Cyclopentasiloxane, Bis-PEG-18 Methyl Ether Dimethyl Silane, Niacinamide, Dimethicone, Betaine, Moringa Oleifera Seed Oil , Hydrogenated Polydecene, Ammonium Acryloyldimethyltaurate/VP Copolymer, Propylene Glycol Dicaprylate/Dicaprate, Dimethicone/Vinyl Dimethicone Crosspolymer, Melia Azadirachta Leaf Extract, Melia Azadirachta Flower Extract, Coccinia Indica Fruit Extract, Solanum Melongena (Eggplant) Fruit Extract, Aloe Barbadensis Flower Extract, Ocimum Sanctum Leaf Extract, Curcuma Longa (Turmeric) Root Extract, Carbomer, PEG-100 Stearate, Glyceryl Stearate, 1,2-Hexanediol, Tromethamine, Adenosine, Arachidyl Alcohol, Behenyl Alcohol, Arachidyl Glucoside, Sorbitan Stearate, Caprylhydroxamic Acid, Disodium EDTA, Tocopherol, Citrus Limon (Lemon) Peel Oil, Citrus Grandis (Grapefruit) Peel Oil, Rosmarinus Officinalis (Rosemary) Leaf Oil, Lavandula Angustifolia (Lavender) Oil, Pelargonium Graveolens Flower Oil